Ambassades du Mongolie dans les pays voisins

» Allemagne

» Autriche

» Belgique

» Royaume-Uni

» Suisse

Ambassades du Mongolie dans le monde entier

d'Autres ambassades et consulats a Paris

Mongolie flag l'Ambassade du Mongolie en Paris

Adresse5, Avenue Robert Schuman
92100 Boulogne-Billancourt, Paris
France
Téléphonelocal: (01) 4605.2318
international: +33.1.4605.2318
Faxlocal: (01) 4605.3016
international: +33.1.4605.3016
Emailesyam@ambassademongolie.fr

» Puis-je visiter Mongolie sans visa?

Commentaires au sujet de cette l'Ambassade

Showing comments 1–10 of 13, newest first.
1 2 > >>
tugaa2007@yahoo.com
Fri, 12 Feb 2016 00:02 EST
frantsad amidarch baigaad german yvna gej garaad suraggui bolood sar garui bolloo .ene talaar haanaas asuuj lavlaj boloh be .uvur mongol nereer orson 2 hun baigaa tuvshin ochiroo gedeg Saihan setgelt mongolchuud mini ee surgiig ni gargaj ugch tuslaach !!!
ibrahimonanaessimi@outlook.fr
Mon, 9 Nov 2015 10:54 EST
homme d'affaires
excellence,je viens par la presente note manifester mon intention de representer votre pays au cameroun en qualité de consul honoraire.je suis camerounais, homme d'affaires et president de l'association des hommes d'affaires, je reside à yaoundé;j'envisage par cette voie,promouvoir les echanges commerciaux et les deux pays et faciliter le contact entre les hommes d'affaires des deux pays.c'est pourquoi, je vous prie de bien vouloir me fournir des informations necessaires et les pieces a fournir pour meriter ce poste.Dans l'attente veuillez croire excellence à l'expression de ma plus haute consideration
narantsetseg
Thu, 11 Apr 2013 08:55 EDT
asuult
huuhdiin torsnii gerchilgee avhad ymar bichig burduulj ochih be huulbaruud baij bolohuu
Elbegdorj Shagnal Hvrtew
Tue, 27 Nov 2012 16:54 EST
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эх орныхоо спорт, олимпийн хөдөлгөөнд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге “Тогтвортой хөгжил ба Спорт” цомоор шагнах шийдвэр гаргажээ.

Энэхүү шагналыг ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Төрийн ордонд гардуулан өглөө. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Манай улс нийгмийн тогтвортой байдлыг ханган, спортын хөгжилд анхаарснаар тамирчдын амжилт өсөж байгааг хамгийн сүүлд болсон “Лондон-2012” зуны олимпод Монголын баг түүхэндээ хамгийн олон буюу таван медаль хүртсэн явдал харуулсныг ОУОХ онцолж байна.

Мөн Ерөнхийлөгч та Ерөнхий сайдын алба хашиж байхдаа анх удаа спортод амжилт гаргасан тамирчдад олгох мөнгөн шагналыг бий болгож байсан. Түүнчлэн 2012 оны наймдугаар сарын 16-нд гаргасан 151 дүгээр зарлигаараа “Олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдээр олимпийн наадам болон ДАШТ-ээс медаль хүртсэн бүх үеийн тамирчдад сар тутам насан туршид нь мөнгөн тэтгэлэг олгохоор болсон нь спортын салбарын түүхэнд тодоор үлдэх шийдвэр болсон юм” хэмээн энэ үеэр өгүүлэв.

ТӨГСЦОГТ ОЛИМПИЙН ДАРААХ АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ

Ирэх сарын 5-10-нд ОХУ-ын Белоярск хотноо Нефтьтэй орнуудын боксын Дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд манайхан эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тамирчинтай оролцохоор болжээ. “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт энэхүү тэмцээнд жин өгсөн 56 кг-д тулалдах юм. Энэ нь түүний хувьд олимпийн дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог. Түүнчлэн 49 кг-д Г.ГанЭрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Ц.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-д Д.Шинэцэцэг нар өрсөлдөх аж. Тэднийг Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах нар дасгалжуулах юм байна. Манай боксчид өмнө нь шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнээс гурван хүрэл медаль хүртэж байв. 2001 онд П.Пүрэвдорж 54 кг-д тоглон анхны хүрлийг авчирсан бол өнгөрсөн жил Г.Ган-Эрдэнэ 49 кг-д, П.Сэрдамба 52 кг-д хүрэл зүүсэн билээ.

"ХОЛБООДЫН ЦОМ"-ЫН АВАРГААР "ТАНАН ГАРЬД" ТОДОРЛОО

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, “MCS Coca- Cola” компани, “TLG 13” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулдаг “Холбоодын цом”-ын тэмцээн Спортын төв ордонд долоо хоногийн турш үргэлжилж, өнгөрсөн ням гаригт аваргуудаа тодрууллаа. Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй зургаан баг өрсөлдсөн юм. Тэмцээнд энэ жилээс эмэгтэйчүүд анх удаагаа тоглосон бөгөөд хүрэл медалийн төлөөх тоглолтод МУБИС “Гурван Тамир”-ыг 53:52-оор, аваргын төлөө гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдсан МУИС-ийн охид “Танан импэкс”-ийг 64:57-гоор буулгаж авсан байна.

МСБХ, МҮСБХ-ны багуудыг туршлага солилцуулах, шилдэг шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх зорилготой уг тэмцээний эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө дээд лигийн дөрвөн удаагийн аварга “Энержи Ресурс Харцага”, өнгөрсөн жилийн “Холбоодын цом”-ын эзэн “Баянзүрх Буллз” тоглож, “Харцага” 61:55-аар яллаа. Харин аваргын төлөө 2011 оны “Спрайт” хөгжлийн болон супер лигийн хүрэл медальт “Эрдэнэдрийлинг RIGS”, эдгээр тэмцээнд нэг амьсгаагаар түрүүлсэн “Танан гарьд”-тай өрсөлдлөө. Тоглолтын эхний минутаас л “Эрдэнэдрийлинг” илүүрхэж байсан ч сүүл хэрд “Танан”-гийн тоглолт сэргэж, улмаар төгсгөлийг сайн хийж, 65:64-өөр хожсон юм.

Тус багийн довтлогч О.Ууганбаяр, МУИС-ийн эмэгтэй багийн гишүүн Ч.Долгор нарыг тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчдоор шалгаруулж, NBA-гийн тоглолт үзэх эрхээр урамшуулжээ. “Холбоодын цом 2012”-ын бэлгэдлийн шигшээд эрэгтэйчүүдээс Б.Билгүүн (Баянзүрх Буллз), Одбаяр (Энержи Ресурс Харцага), Н.Золжаргал (Эрдэнэдрийлинг RIGS), Б.Батжавхлан (Эрдэнэдрийлинг RIGS), О.Ууганбаяр (Танан гарьд) нарыг тодруулж, эмэгтэйчүүдийн гарааны таван тоглогчоор Г.Отгонтуяа (Гурван Тамир), Э.Чимиддолгор (МУБИС), Д.Ганзул (Танан импекс), Д.Жаргалан (МУИС), Г.Энхдэлгэр (Танан импэкс) нарыг нэрлэжээ. Мөн энэ үеэр МҮСБХ-ноос “Танан гарьд” багийн ахлагч М.Дорждагва, ИНЕГ-ын “Буянт Ухаа” багийн тоглогч Д.Нямдаваа, Э.Тэмүүлэн нарт спортын мастер цол олголоо. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дараачийн том ажил болох “Сагсан бөмбөгийн их наадам” арванхоёрдугаар сарын 3-нд Спортын төв ордон, “Буянт ухаа” спорт цогцолборт залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны ангиллаар болох бөгөөд оны сүүлчээр үе үеийн сагсан бөмбөгчдийн шинэ жилийг хийх ажээ.
Cumo
Tue, 27 Nov 2012 16:52 EST
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё Фүкүока хотноо болж өнгөрлөө. Хоёр ёкозүна, таван озэкитэй дуулиантай эхэлсэн 2012 оны сүүлийн тэмцээн нэг озэки цолоо алдаж, шинэ ёкозүна зургаа ялагдсанаар дууслаа.

Хоёр жил хагасын дараа хоёр ёкозүнатай болсон мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн өмнө сүүлийн хоёр тэмцээнд ганц уналгүй дараалан түрүүлсэн шинэ аваргыг дахин түрүүлэх үү, дөрвөн тэмцээн түрүүлж чадаагүй, үе нь дууслаа хэмээн хэлэгдэж байгаа ёкозүна Хакүхо эргэн ирэх үү, жилийн олон ялалттай бөхийн шагналыг хоёр аваргын хэн нь хүртэх вэ гэсэн олон асуулт гарч байлаа.

Гэвч шинэ ёкозүна Харүмафүжи сэтгэл санааны бэлтгэл дутуугаас энэ тэмцээнийг есөн ялалттай дуусган, Хакүхотой өрсөлдөж чадсангүй. Шинэ ёкозүна 10 ялж чадаагүй нь 25 жилийн өмнө нэг тохиолдож байж. Анх удаа ёкозүна цолтой барилдаж байгаа болон ёкозүнагийн дэвжээнд гарах ёслол хийх гээд дасч дадаагүй олон зүйл түүнд гарсан нь ойлгомжтой.

Сүмогийн холбооноос түүнийг “Тав дараалан унана гэдэг ёкозүна цолтонд байж болохгүй явдал. Ядаж 10 ялах ёстой байлаа” хэмээн шүүмжилсэн ч холбооны ерөнхийлөгч Китаноүми шинэ аварга болохоор аргагүй, ирэх тэмцээнээс сайн барилдах байх гэж өмгөөлжээ. Хакүхогийн хувьд 23 дахь удаагаа Эзэн хааны цом хүртэж, их аварга Таканоханаг давж гаран түүхэнд тавд бичигдэж эхэллээ. Одоо түүний өмнө их аварга Тайхо 32, Чиёонофүжи 31, Асашёорюү 25, Китаноүми 24 ялалттай бичигдэж байна.

Тэмцээний дараа Хакүхо Эн Эйч Кэй телевизэд ярилцлага өгөхдөө “Ойрдоо түрүүлээгүй болохоор их баяртай байна. Гэхдээ би гэмтэл бэртлээс болоод сайн барилдаж чадахгүй байсан болохоос сэтгэл санаагаар ялагдаагүй болохоор түрүүлнэ гэдэгтээ итгэн хүлээж байсан. Энэ тэмцээнд шинэ аварга гарч ирсэн нь намайг ирлэж өглөө.

Ирэх 2013 онд их аварга Китаноүми, Асашёорюү нарын амжилтыг эвдэхийн төлөө барилдана” гэж мэдэгдсэн. Китаноүми ояката “Миний 24 түрүүг дор нь давах нь ойлгомжтой. 30 түрүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй” гэж хэлсэн бол Таканохана ояката “Хакүхо дахин олон түрүүлэх байх. Түүнийг зогсоох залуу бөх гарч ирсэн цагт л сүмо сонирхолтой болно” гэж ярьжээ.

Кюүшюү башёогийн уран барилдааны шагналыг дөрвөн озэкиг ялсан сэкивакэ Гоэйдо, дайчин барилдааны шагналыг гурван озэкиг унагаасан Шёохозан нар хүртлээ. Гарамгай барилдааны шагнал авах бөх гарсангүй гэж Сүмогийн холбооноос үзжээ. Жюүрёо зиндаанд “Сакайгава” дэвжээний Саданофүжи, макүшитад “Исэноүми” дэвжээний Нишикиги, санданмэд “Таканохана” дэвжээний Такагэппо, жониданд “Такасаго” дэвжээний Асакоки, жонокүчид “Чиганоүра” дэвжээний Унгарын бөх Масүтоо түрүүлжээ. Ийнхүү монгол бөхчүүл мэргэжлийн сүмод орсны 20 жилийн ой тохиосон 2012 онд Монголын Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо гэсэн гурван монгол бөх башёод түрүүлж, Монголын гурав дахь ёкозүна төрсөн бэлгэ дэмбэрэлтэй жил боллоо.
Mongol France
Tue, 27 Nov 2012 15:45 EST
Notariat
Паспорт, төрсний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн vнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах vйлчилгээг явуулна.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирvvлнэ.

Баримт бичгийн vнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийг эх хувиар нь ирvvлэх шаардлагатай.
Нотариатын vйлчилгээ нь ямарваа шинэ бие даасан тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй баримт бичгийн орчуулга vнэн зөв болохыг, эсвэл уг өргөдөл нь гарын vсэг зурсан хvнийх мөн болохыг, тамга гарын vсэг нь vнэн болохыг баталгаажуулах жишээтэй юм.

Байр орон сууц захиран зарцуулах тухай “Итгэмжлэл”-ийг тус ЭСЯ дээр баталгаажуулж байгаа ба Хөрөнгийн өмчлөлийн эрх шилжvvлэхтэй холбоотой энэхүү үйлчилгээг хийлгэхдээ консулын хажууд өөрийн гараар бичиж баталгаажуулдаг.
ЭСЯ дээр биеэр ирэх боломжгvй тохиолдолд Итгэмжлэл, паспорт, бусад шаардагдах материалыг шуудангаар хvргvvлсэний дараа консулын хэлтсийн ажилтантай утсаар харилцаж, асуудлыг шийдвэрлэх замыг хамтран хайх боломжтой.

Маягтууд:
Тодорхой үйлдэл хийх итгэмжлэлийн маягт (татаж авах)
Орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийн маягт (татаж авах)
Хадгаламж захиран зарцуулах итгэмжлэлийн маягт (татаж авах)
Орон сууц бэлэглэлийн итгэмжлэлийн маягт (татаж авах)
Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн маягт (татаж авах)
Тэтгэвэр олгох итгэмжлэлийн маягт (татаж авах)
Үлхөдлөх хөрөнгийн итгэмжлэлийн маягт (татаж авах)
Mongol France
Tue, 27 Nov 2012 15:42 EST
Butsah vnemleh
Үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл
Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.)
Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн бол Франц Улсад оршин суугаа газрын Цагдаагийн газрын тодорхойлолт,
Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийнхэмжээтэй),
Буцах үнэмлэх хүсэх тухай анкет (татаж авах)
Хүүхэд хавсаргах бол хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн гэрэл зураг 2 ширхэг (4 х 6 см-ийн хэмжээтэй)
Буцах үнэмлэхний хураамж 50 евро бэлнээр төлнө.
Mongol France
Tue, 27 Nov 2012 15:15 EST
MendchiLgee
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БӨГӨӨД ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Л.БОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголын нийт ард түмэндээ Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагад элссэний 50 жилийн ойн мэндийг хүргэе. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-д 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ.

ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбарыг зөвхөн энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.

“Дайн хийх сэдэл хүний бодол санаанд төрдөг учраас хүний сэтгэлд энх тайвны үрийг тарих хэрэгтэй” гэж ЮНЕСКО-гийн Дүрэмд бичсэн байдаг. “Хүний сэтгэл оюунд энх тайвны үрийг тарих” үйлсэд Монголын төр засаг, ард иргэд хэлбэрэлтгүй тууштай зүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгт хүндтэй байр суурь эзэлж байна. Дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбараараа дамжуулан хувь нэмрээ оруулж буй нь монгол хүн бүрийн бахархал юм.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, Монгол Улс, ЮНЕСКО-той байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд дээрх үзэл санааг хэрэгжүүлэхэд төрийн, төрийн бус байгууллага болон ард иргэдийхээ оролцоог дэмжиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах бололцоо нөхцлийг нь хангасаар ирлээ. Энэ үйл хэрэгт Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд, түмэн олон мэдлэг чадвараа дайчлан ажилласан билээ.

Энэхүү ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадууддаа болон хамтран ажилладаг төрийн, төрийн бус, олон улсын байгууллага, хувь хүмүүс, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ganaa ZOUL
Sat, 15 Sep 2012 10:25 EDT
MINII nza boloh ganbaatariin gerelchuluun in odoo 1993 ONIIH tegeech tsogosoogui parist huuhdiin tsagaach bj uzeegui dongoj ireedel parist ahiindaa bsn bogood odoogoor ahiindaa tur bj bgaa tegeech zogsoogui zarim 1 humuus hun muuj yvahaa boliomoor ym ene tsolmon gechine yg unendee ganbatiin altanchimeg egchi enchee 1 egchitei ircheed odoogoor eej ohin 2 gj orson bogood ovor mongoloor yvj bgaa tegeech zogsoogui bichigtei bj hulgai hj amdarag geriinhayagan B RER bdg ahij hun muuj bichivel shuud haygiichine bichine shuu anhaaruulga deer hudlaa uil bichsen tsomon et altanchimegd
Martin Tossenou
Fri, 7 Sep 2012 11:35 EDT
Demande de bourse
Je suis etudiant togolais en economie.je voudrais solliciter une bourse pour mon Master en mongolie par la qualite de la formation.j ai une bonne maitrise de l anglais mon adresse:martintos@ymail.com

Écrivez un commentaire ici

Nous vous invitons à partager vos expériences avec l'Ambassade de Mongolie — obtenant des visas et d'autres services, localisant le bâtiment, etc.

Votre nom
Titre
Votre message
Limité à 2000 caractères
 

Ce site web n'est pas fourni par la l'Ambassade et vos commentaires ne pourraient pas être vus par son personnel. Veuillez noter que ce n'est pas un forum pour la large discussion au sujet de la politique extérieure du Mongolie, et de telles matières seront supprimées.